Great expectation
Expectation гэдэг зүйлийг монголоор яг юу гэхээ мэддэггүй ээ. Төсөөлөл гэх юмуу? Энэ нийтлэл дээр бичигдэх утга нь бусад хүмүүс чамайг ямар хүн гэж төсөөлж, хүлээж байдаг талаар дурьдах учир Төсөөлөл гээд л явчих уу? Ямар ч л байсан Facebook, Ask, Instagram,Twitter гээд төрөл бүрийн зүйлсийн ачаар бид хэн байхыг хүсэж байна тэр нэгэн гэдгээрээ байж чадаж байгаа юм шиг боловч бас л энэ зүйлсээс болж хэн байгаа вэ тэр хүнээрээ амьдарч чадахгүй байгаа юм шиг хэтэрхий төвөгтэй болчихсон үед бид бүгд амьдраад байгаа билээ. Эдгээр зүйлсийн хамаарлаар бид бусдыг танихгүй ч танин мэдэх, бяцхан дүгнэх боломж нэгнээ бүртгэн авснаар олддог учир бидэнд цахим орчинд анзаарч харсан тэр хүний талаар ямар нэгэн хүлээлт, төсөөлөл цаанаасаа үүсчихдэг. Ямар ч хамааралгүй зүгээр л цахим энэ ертөнц дээр хамаардаг ч гэсэн шүү дээ. Гэхдээ яг үнэндэээ энэ төсөөлөл, хүлээлт гэж зүйлээс би үнэндээ л залхдаг, анх мэдсэн цагаасаа хойш л залхчихсан байсан. Цахим ертөнцөөр хараад дүгнэх байтугай таньдаг байсан ч барьцтай дүгнэж ийм хүн шүү гэж хүнийг төсөөлж болох зүйл гэж би огт боддоггүй. Цахимаар танилцаж уулзсан танил минь анх намайг хараад “Би чамайг ном их уншаад байдаг болохоор чинь их ноомой боловуу гэж бодтол сонин хээнцэр юм” гэж хэлж байсан нь надад огт таалагдаагүй. Ном уншлаа гээд ганган дэгжин, хөөрхөн сайхан харагдаж өөртөө, гадаад төрхөндөө анхаарал тавьж болохгүй гэсэн нэг тийм бодол цаанаасаа хүмүүст өгөгдчихсөн байдаг шиг байгаа юм. Хөөрхөн ганган охидыг хараад харин харваас гоёж гоодохоос өөр юм мэдэхгүй царайтай ч гэж боддог хүмүүс байна. Яг үнэндээ уншиж юм таньсан хүмүүс гэдэг гялалзаж гялтганатлаа гоёод байхгүй ч муухай явахгүй байхыг мэддэг байж таардаг. Өөрийгөө анхаарах, өрөөлийг анхаарах, юмны хэмжээ тунг тааруулах зэрэг тал дээр хэнээс ч илүү байх… Бусдад ном уншдаг гэдгээ батлах гэж, ер нь ямар нэг зүйлд дуртайгаа хүлээн зөвшөөрүүлэх гэж хувцаслаж биеэ авч явна гэдэг инээдтэй. Би тэр зүйлд дуртай гэдгээ, тэр зүйлээс баяр баясал авдаг гэдгээ мэдэж байхад бусад нь юу гэж харах нь хэнд хамаатай гэж. Хүн өөрөө ч өөрийгөө мэдэхгүй байхад бусад нь яаж ч мэдэх вэ дээ. Биеэ ил гаргасан зураг хийлээ гээд, бусдын сексийн дур хүсэл фетишийг сонсох дуртай байлаа гээд, сексээс бусдаас илүү таашаал авж, бусдаас илүү сонирхлоо гээд хүссэн бүрийх нь өвөрт амархан орчихноо гэж бодох ч буруу. Амьдрал тийм амархан байдаг бол бас сайхан биз? Бусдын бодолд, хүлээлт, төсөөлөлд нийцэж амьдрах хэрэг юу байнааа? Хэний амьдралаар амьдрааад байгаа юм эцсийн эцэст. Сонирхож байгаа зүйлээсээ ичдэггүй, чаддаггүй зүйлээ сурахыг оролдчихдог, дурласан зүйлдээ үнэнч бөгөөд аливаа юмны хэр хэмжээг мэдэж л байхад болоо шүү дээ. Архи согтууруулах ундаа, будаг шунх, зураг хөгжим, жүжиг бүжиг, ном сонин, хар тамхи, видео тоглоом гээд ер нь амин чухал хэрэгцээнээс гадуурх бүхий л зүйл сайн бодвол зугаа шүү дээ, тэрний төлөө сайшаагдаж эсвэл буруутгагдан адлуулах нь инээдтэй зүйл. Зугаа цэнгэлгүй амьдарч чадахгүй байгаагийнхаа төлөө л өрөвдүүлдэггүй юм бол хүн бид ер нь нийтээрээ, бөөнөөрөө ямар ч ялгаагүй л шүү дээ. Амьтад шиг болтлоо гэгээрэх хаа ч байсан юм үхсссс